Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани Дархан-Уул аймгийн Түлш эрчим хүчний албаны команд штабаас зохион байгуулж буй дадлага сургалтын хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 75 метр урттай газарт “Үерийн далан шинээр байгууллаа. Тус ажилд Мэргэжлийн цахилгаан техникийн аврах-20, эмнэлэгийн анхны нөхөрлөлийн бүлэг-16 механикжуулсан-18 мөн мэргэжлийн ангийн 1 дарга, мэргэжлийн ангийн орлогч дарга 1, хангалт эрхэлсэн орлогч дарга 1 нийт 59 ажилтан, эксковатор-1, нийт 9 машин механизм, 1 927 042 төгрөгийн зардлаар 75 метр урттай газрын 225м3 эзэлхүүн шороо ухаж үерийн далан шинээр үүсгэх ажлыг хийж гүйцэтгэлээ.