Аймгийн Цэргийн штабаас өнөөдөр /2018.10.19/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд халагдсан дайчдад зориулсан сургалтыг зохион явууллаа. Халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор явагдаж байгаа тус сургалтын үеэр мэргэжил олгох сургалт, ажлын байрны захиалга, суурь болон ерөнхий боловсрол олгох сургалтын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийв. Мөн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж гэрээт цэрэг ажлын байрны сурталчилгаа, хамгаалалтын байгууллага, албан бус боловсрол, нээлттэй ахлах сургууль болон МСҮТ-д хэрхэн суралцах юуг анхаарах гээд халагдсан дайчдад зориулсан олон ажлыг явуулсан юм.