Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан–Уул аймагт ажиллав

2018-10-29

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Конрад-Аденауэр сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын бүтээмжийн төв, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулах “Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүтээмж, чанарын удирдлагын өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцох, төрийн байгууллагын бүтээмжийг хэрхэн сайжруулах” сэдэвт хэлэлцүүлгийн бэлтгэл ажилтай танилцахын зэрэгцээ аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс бэлтгэсэн “Олон улсын стандарт Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015/MNSISO9001:2016” мэдээллийг сонсож, зөвлөгөө тодорхой чиглэлийг ажлын хэсгээс өгч, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон байна. Ажлын хэсэг аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Д.Жаргалсайханы хийсэн судалгаа шинжилгээний ажлуудтай дэлгэрэнгүй танилцан, сайшаахын зэрэгцээ:

  • -“Ажлын байрны чиг үүргийн шинжилгээ” судалгааны ажил,
  • -“Нөхцөл байдалд нийцсэн манлайллын онолыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-т хэрэглэх нь” судалгааны ажил,
  • - Дархан-Уул аймгийн Засаг даргынТамгын газрын 33 үйл явцуудын зураглал,
  • -Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хэлтэс, штаб, албаны үйл ажиллагааны заавар
  • зэрэг материалуудыг ажлын хэсэг онцоллоо. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%