Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ИРГЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА

2018-10-30

Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар ЭМД-ын сангаас санхүүжүүлэн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд иргэдийг үнэ төлбөргүй хамруулахаар болжээ. Ингэхдээ иргэдийг 18-34, 35-45, 46-64 болон 65-аас дээш гэсэн үндсэн 4 насны ангиллаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аж. 18-34 насныхан биеийн ерөнхий үзлэг болон бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг, рентген зураг авхуулах бол 35-45 болон 46-64 насныхан мөн биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусанд сахар, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын илрүүлэг эрэгтэйчүүд түрүү булчирхайн үзлэг зэрэг 6 төрлийн үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой юм байна. 46-64 болон 65-аас дээш насны иргэдийн тухайд 2 төрлийн багц шинжилгээнээс сонголтоо хийх боломжтой бөгөөд 2 дугаар багцад ходоодны дуран болон нүдний үзлэг багтаж байна. Иргэн та энэхүү эрт илрүүлгийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамрагдахын тулд хамгийн түрүүнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандах ёстой. Ингэснээр үзлэгт хамрагдах эрхээ нээлгэх код авах бөгөөд хувийн хэвшлийн Буянтай, Нүүдэлчин, Саран-Элит, Цээнэ гэсэн дөрвөн эмнэлгийн аль нэгийг нь сонгож үйлчлүүлэх юм. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тухайд амбулаторитой давхцуулахгүйгээр албан ёсны орон тоо гаргаж үзлэгийг зохицуулах эмчийг бэлтгэжээ. Үзлэгт хамрагдаж байгаа иргэд заавал эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой ажээ. Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах энэ ажилд аймгийн эрүүл мэндийн даатгалын сангаас 220 сая төгрөг төсөвлөгджээ. Тиймээс Дарханчууд та бүхэн энэхүү үзлэгтээ бүрэн хамрагдана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн газраас авах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%