Хүүхдийн
эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд аймгийн Засаг даргын
Тамгын газар, Гүүд Нэйборс олон улсын ТББ-тай байгуулсан гэрээний дагуу
“Мангирт орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийг Дархан сумын 15 дугаар багт
хэрэгжүүлж байна. Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилан явагдах орон нутгийн
хөгжлийн урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тус байгууллагаас
багийн оршин суугчдын хэрэгцээ, тулгамдаж байгаа асуудлыг судлан, 15 дугаар
багийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай дутагдалтай, хол зайтай
байрладаг нь хүүхдийг тоглож наадахад хүндрэлтэй байгааг шийдвэрлэн Тоглоомын
талбайг шинээр тус багийн 10 дугаар хэсэгт байгуулж өнөөдөр /2018.11.06/
хүлээлгэн өглөө. Энэхүү тоглоомын талбайг байгуулахад Гүүд нэйборс Монгол
ОУТББ-ын төслийн 9,3 сая төгрөг, Дархан сумын ЗДТГ-ын 4,5 сая төгрөг гээд нийт
13,8 сая төгрөгийн өртөгтэйгөөр тус тоглоомын талбайг байгуулжээ.