Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​Дархан-Уул аймгийн “Малчдын зөвлөгөөн” энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болно

2018-11-06

Дархан-Уул аймгийн 4 сумдын 300 гаруй малчдыг хамруулсан зөвлөгөөн 2018 оны 11 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд Залуучууд театрын их танхимд болохтой холбогдуулан зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Зөвлөгөөний гол зорилго нь малчдынхаа дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудал бэрхшээлийг хамтран хэлэлцэхэд оршжээ. Малчдын зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагууд хамтран оролцоно. Тодруулбал Цагдаагийн газраас малчдад мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал хэрхэн тэмцэх талаар, Мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдал, мах сүүний зохистой дадал хэрэглээ, Эрүүл мэндийн байгууллагаас малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хүргэнэ. Мөн Нийгмийн даатгалын хэлтсээс малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн талаар, БСУГ-аас малчдын хүүхдүүдийн боловсролын асуудал зэргээр мэдээлэл хийж байгаагаараа онцлогтой. Зөвлөгөөн энэ сарын 9-нд Залуучууд театрын их танхимд эхлэх бол 10-ны өдөр малчдыг эрчимжсэн мал аж ахуйн туршлагаас судлуулж, танилцах боломжийг олгох юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%