Монгол
Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны
бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг.
Дархан сумын 15дугаар багийн Засаг дарга, 7 дугаар хэсгийн иргэд хол зайнаас ус
авахад хүндрэлтэй байдаг талаар Гүүд нэйборс Олон Улсын ТББ-д санал тавьж, тус
байгууллагаас иргэдийн санаачилгыг дэмжин гүний худгийн байгууламжийг байгуулж
өнөөдөр /2018.11.06/ хүлээлгэн өглөө. Ундны усны хүрэлцээ хангамжийг сайжруулах
зорилгоор баригдсан энэхүү 60 метр гүний худгийг Гүүд нэйборс Монгол ОУТББ-ын
төслийн 14.9 сая төгрөгийн санхүүжилтээр барьжээ.