Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар Хуралдаан өнөөдөр /2018.12.05/ 87,9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч О.Энхзаяа, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч М.Жаргалсайхан, Д.Хадбаатар, Б.Буяндүүрэн нар сонгогдон ажиллалаа.
Хуралдаанд аймгийн Аудитын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд урилгаар оролцсон юм.
Тус хуралдаанаар “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны үндсэн чиглэлийг батлах тухай”, “2017 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Аймгийн 2019 оны төсөв батлах тухай”, “Аймгийн Аудитын газраас 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төсөлд өгөх санал”, “Аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дүгнэлт”, “Дархан-Уул аймгийн “Тогтвортой хөгжилд суурилсан ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.