Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2018.12.21/ боллоо. Тус хурлаар “Дархан арьс ширний цогцолбор ОНӨХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай”, “Сүмийн зөвшөөрөл сунгах тухай”, “26 дугаар цэцэрлэгийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл томилох тухай”, “Хөрөнгө бүртгэх тухай”, “Тогтоол хүчингүй болгох тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн батлав.
Мөн “Дархан арьс ширний цогцолбор ОНӨХХК-д оруулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрөх тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай” зэрэг асуудалтай танилцан, тэмдэглэлээр дэмжлээ.