Дархан хотноо 1992 онд анх Залуучууд театрын дэргэд “Хүүхэлдэйн театр” бий болж үйл ажиллагаа явуулж байгаад 1995 онд татан буугджээ.Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хүүхэд багачуудад гоо зүйн боловсрол олгох газар дутмаг байсныг анхааран Залуучууд теартын хамт олон хүүхэлдэйн театрыг дахин сэргээх санал санаачлагыг гаргав. Уг ажлыг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны /НАМЗХ/ залуус дэмжин “ Монгол хүүхэд” төслийг хэрэгжүүлснээр бодит ажил хэрэг болгож чадсан байна. Уг төслийгДархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан сумын ЗДТГ, Хүүхдэд ээлтэй төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлсний үр дүнд “Хүүхэлдэйн театр” дахин шинээр үүд хаалгаа нээлээ. Тус театр нь 77 үзэгчдийн суудалтай ба мэргэжлийн уран бүтээлч, үйлчилгээний ажилтнууд болох 15 хүний бүрэлдхүүнтэй,тайз, гэрэл, шумны техникээр бүрэн хангагдсан байна. Цэцэрлэг болон Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон урлагын бүтээлүүдээр дамжуулан “Монгол хүн” болгон төлөвшүүлнэ гэдгийг Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Г. Саранчимэг нээлтийн үеэр онцлон хэлэв. Монгол ардын аман зохиолын дээж “Болдоггүй бор өвгөн” бүтээлээр Хүүхэлдэйн театр өндөр үүдээ нээлээ.