Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо.
Дархан сумын ЗДТГ нь 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 27 төрлийн ажил төлөвлөснөөс 20 хэрэгжиж, төлөвлөгөөний биелэлт 85.4%-тай байгаа бол Шарын гол сумынхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100%-тай ханган биелүүлсэн гэсэн мэдээтэй байна. Харин Орхон сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлт 82,2%, Хонгор сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 80%-тай байгаа юм байна.
Эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, шугам сүлжээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж дууссан байна. Тухайлбал: “ДДЦС” ТӨХК нь одоогийн байдлаар 30,000 тн нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд энэ нь оргил ачааллын үеийн 20 хоногийн нөөц юм байна.
“ДДС” ТӨХК-ийн их засварын ажил 98%-тай. Дулаан залгалтын хувьд нийтийн зориулалттай орон сууцны байрууд 100% залгагдсан. Төсвийн болон хувийн ААНБ-уудын 43 хувь нь гэрээгээ хийн дулаанаа авсан байна.
"Дархан Ус суваг" ТӨХК-ийн тухайд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр ус хангамжийн гэмтэл ихээр гардаг 13 цэгийн засварын ажлыг “Алъяанс тех” ХХК-иар гүйцэтгүүлж байна.
"ДСЦТС" ХК нь их засвар, хөрөнгө оруулалтын ажилд 459,5 сая төгрөг зарцуулаад байгаа ба ажлын гүйцэтгэл 81,03%-тай байгаа юм байна.
2014-2015 онд аймгийн хэмжээгээр 4 суманд хонин толгойд шилжүүлсэнээр 605.6 мянган толгой мал өвөлжиж хаваржина. 09 дугаар сарын 18-ны байдлаар нийт бэлтгэх хадлангийн 67.8 хувь буюу 39,4 мянган тонн хадлан бэлтгээд байгаа аж.