Дархан хот байгуулагдсан өдрийг угтаж Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг иргэдэд тайлагнах өдөрлөгийг багуудад зохион байгуулан хийж байна. Тус өдөрлөгт аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчид оролцож иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна. 2014 оны 10 дугаар сарын 4,5-ны өдрийн өдөрлөгт Дархан сумын 1,2,3,6,7 дугаар багийн иргэд хамрагдсан бөгөөд нийтдээ төрийн 15 байгууллага үйлчилгээ үзүүлсэн юм.