Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд “Хэрэглэгчийн үнэлгээ” –ний судалгаа хийлээ

2014-10-06

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын 59-д “Хэрэглэгчийн үнэлгээ”-г иргэдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар тухайн аймгийн насанд хүрсэн иргэдийн 3-5 хувийг хамруулж хийсэн санал, асуулгын дүнг үндэслэж хийнэ гэж заасан. Мөн тус тогтоолын 60-д “Хэрэглэгчийн үнэлгээ”-г судалгаа, үнэлгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллага болон ТББ-аар хийлгэнэ гэж заасан байдаг.

Иймд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас “Хэрэглэгчийн үнэлгээ”-г хийлгэхээр Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандсан. Үүний дагуу тус төвийн Тогтолцоо, судалгаа статистикийн хэлтсийн мэргэжилтэн н.Мөнх-Од, н.Ундармаа нар хүн ам, үйлчлүүлэгчдээс тусгай боловсруулсан асуумжийн дагуу судалгаа авлаа.

Судалгаанд аж ахуй нэгжийн байгууллагын албан хаагчид, худалдаа наймаа эрхлэгчид, багийн иргэд, оюутан залуус, ахмадууд, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг хүчний байгууллагын албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүх давхаргын хүн амыг хамруулсан байна. Судалгааны боловсруулалт 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд “Хэрэглэгчийн үнэлгээ”-ний дүгнэлт 30-нд дуусах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%