Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ажилтнууд сайн дураар цусаа хандивлав

2014-10-08

    Сайн дураар цус хандивлах “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо. Цусаа хандивлах энэхүү арга хэмжээнд нийт 40 гаруй албан хаагчид хамрагдсан байна.
      Цусны  донорын эгнээг өргөжүүлэх, цусны нөөцийг нэмэгдүүлэн, зохих төвшинд хүргэх, байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх, иргэдэд зөв ойлголт мэдээлэл өгөх, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсийг орон даяар өрнүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.
      Цус хэрэгтэй байгаа хүмүүст цусаа сайн дураар хандивлаж байгаа нь эрдэнэт хүний амь насыг аврах, нэгдсэн эмнэлгийн эрсдэлтэй үеийн цусны нөөцийг нь бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаагаараа ач холбогдолтой юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%