Өчигдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 20 минутанд Хонгор сум Салхит 3-р баг Шивээтийн 11-68 тоотод байшин шатаж буй дуудлага 103-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Улаанбаатар Төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалах албаны Салхит дахь Гал унтраах ангийн 1 тасгийн очиж ажилласан байна.
Гал гарсан байшинд 2 хүүхэд байснаас 4 настай Г нь галаас зугтаан гарч, 9 сартай эмэгтэй хүүхэд нь галд өртөж нас барсан байна. Хүүхдүүдийг харж байсан эмээ нь ус авахаар түр гарсан үеэр гал гарч ийм золгүй явдал болсон байна.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн болон ОБГ-ын ажлын хэсэг хэргийн газар үзлэг шалгалтыг эхлүүлсэн тухай мэдээг аймгийн ОБГ-аас ИТХ-ын ажлын албанд ирүүллээ.