Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүх
нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Мөнх-ногоон”
хөтөлбөрийн хүрээнд “Хотын соёл- Ногоон ирээдүй” уриатайгаар Дархан-Уул
аймгийн ИТХ-ын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгчид болон аймгийн ЗДТГ, Захирагчийн
алба, БОГ, НААҮГ хамтран Морин хуур цогцолборт 90
ширхэг нарс мод, Дархан сумын 9,10 дугаар багийн нутаг дэвсгэрт 4000
ширхэг мод бутыг тарьлаа.