Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ, ТУГ, СҮЛД ДУУГ СУРТАЛЧЛАХЫГ ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС ҮҮРЭГ БОЛГОВ

2014-10-16

     Дархан хот байгуулагдсан өдрөө угтаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн  61 дүгээр тогтоолоор хүүхэд  залуучуудад  Дархан хотоо хайрлах, эх оронч үзэл төлөвшүүлэх,  өв соёл, үүх түүхээ хойч үедээ таниулах, сурталчилах зорилгоор  аймгийн сүлд дуу “Хамгийн сайхан хот” дууг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудад зааж сургах, аймгийн бэлгэ тэмдэг, тугны утга учрыг иргэдэд тайлбарлан таниулж сурталчилахыг бүх шатны Засаг дарга нар, аймгийн бэлгэ тэмдэг, туг, сүлд дууг байгууллагынхаа нийт ажилтан, албан хаагчдад сурталчилахыг аж ахуйн нэгж, байгууллагын дарга нар, аймгийнхаа бэлгэ тэмдэг, туг, сүлд дууг сурталчилсан телевизийн шторк, сурталчилгааны нэвтрүүлгүүдийг хөтөлбөрийнхөө тодорхой цагт оруулж хугацааг тогтмолжуулан ажиллахыг хэвлэл мэдээллийн бүх байгууллагуудын удирдлагуудад тус тус  үүрэг болголоо.
ДАШРАМД МЭДЭЭЛЛЭХЭД:
  
    Дархан хотын бэлгэ тэмдэг бүхий Эмблем түүнийг хэрэглэх журмыг анх Хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны гишүүдийн 1974 оны 95 дугаар тогтоолоор баталсан бөгөөд Хаан бугуйвч бол Дархан хотын эрхэмлэн дээдэлдэг бэлгэ тэмдэг нь юм гэж тодорхойлжээ. Дархан хот бол Монгол Зөвлөлтийн болон ах дүү социалист хамтын нөхөрлөлийн орнуудын ард түмний мөнх найрамдлын үр шим учир найрамдан эвлэлдэхийн утгыг бэлгэдсэн ардын хээний дурсгалт зүйл болно гэжээ.


  
   Харин аймгийн туг далбааны загварыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 50 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус аймгийн далбаа нь ишин талдаа орон нутгийн хөгжлийн зам шулуун дардан байхын бэлгэдэл шар өнгийн тууз бүхий энх тайван, эрх чөлөөг бэлгэдсэн тод цэнхэр өнгөтэй байх бөгөөд төв хэсэгтээ Дархан хотыг байгуулалцсан орнуудын найрамдлын бэлгэдэл бүхий хаан бугуйвч, дээд талд нь мандан бадрах галын дөл байрлуулсан байдаг юм байна.



      Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав аяыг эгшиглүүлж, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн үгийг нь тэрлэн “Хамгийн сайхан хот” дууг бүтээсэн байдаг юм.
     “Хамгийн сайхан хот” дууг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 5 дугаар сарын 09-ний 47 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн сүлд дуу хэмээн өргөмжлөн баталсан байна.

     Хамгийн сайхан хот
Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд
     Үүрийн цагаан цолмон гялбааж
   Үйлдвэр уурхайн яндан хүжлэх
      Үлгэрийн сайхан хот байдаг юм.
Орд харш нь өдөржин ургаж
        Одод гадаа нь шөнөжин хотолж
 Өргөн саруул хаяа нь тэлсэн
     Өглөөн сайхан хот байдаг юм.
    Ханийн сайн найрсан цуглаж
          Хамтран бүтээж амьдран суусан
        Хаврын нуур шиг жаргал дэлгэр
        Хамгийн сайхан хот байдаг юм.
   Ахан дүүсийн өлзийт гараар
      Анхны чулууг нь өргөн тавьсан
  Нарлаг Монголын энэ хотыг
            Найрамдлын Дархан гэдэг юм.    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%