Дархан хот байгуулагдсаны 53 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын арга хэмжээ өглөөний 10.00 цагт Дархан хотын үе үеийн ИТХ-ын болон Засаг дарга нар мөн Дархан хотоос төрсөн Хөдөлмөрийн баатар, гавъяатнууд, залуучууд, хүүхдүүдийн төлөөллөө аймгийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авснаар эхэлсэн юм. Цэргийн хүрээний хүндэт жагсаал жагсаж, “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд 1000 хүүхэд бие биелэж, хурсан олныг баясгалаа.
Хүндэтгэлийн хурлын арга хэмжээ Залуучууд театрын их танхимд болж, баярын хурлыг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нээж, баярын мэндчилгээ хүргэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
Баярын хурлын үеэр Дархан хотын хүндэт иргэнийг
өргөмжилсөн юм. Анх 1965 оноос өнөөдрийг хүртэл гадаад дотоодын нийт 18
иргэн "Дархан хотын хүндэт иргэн" болжээ. Харин өнөөдөр Аймгийн ИТХ-ын
даргаар тасралтгүй 12 жил ажилласан, Аймгийн ИТХ-ын дэргэдэх "Иргэний
танхим"-ын дарга Лувсандоржийн Гүнчинг "Хүндэт иргэн" -ээр өргөмжиллөө.
Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар Дархан хот байгуулагдсаны 53
жилийн ойг тохиолдуулан “Дархан-Уул амйгийн Засаг даргын 2013-2016 оны
үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан аймгийн эдийн засаг, нийгмийн
зориултуудыг хэрэгжүүлэх үйлст идэвхи санаачлага гарган ажиллаж, бүтээн
байгуулалтыг өрнүүлж байгаа дараах Иргэдийг “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр
шагнасан юм.
1. Г.Ганбат – аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2. Б.Азжаргал- Дархан сумын Засаг дарга
3. П.Батсүх- аймгийн Ерөнхий эдийн засагч
4. Б.Норовсамбуу- Монцаме агентлагийн Дархан салбарын сурвалжлагч
5. Н.Шаариймаа- НААҮГ-ын Зам талбайн 1 дүгээр хэсгийн мастер
6. Г.Саранчимэг- Залуучууд театрын уран сайхны удирдаач
7. Б.Сарантуяа – “Саран-Элит” эмнэлэгийн ерөнхий эмч
8. Х.Батжаргал- “Батханжаргалант”ХХК-ий захирал
9. Д.Энхтогтох- “Анар-Энх” ХХК-ийн захирал
Мөн “Дархан-Уул амйгийн Засаг даргын 2013-2016 оны
үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан аймгийн эдийн засаг, нийгмийн
зориултуудыг хэрэгжүүлэх үйлст идэвхи санаачлага гарган ажиллаж, бүтээн
байгуулалтыг өрнүүлж байгаа дараах байгууллагуудыг “МАНЛАЙЛАГЧ
БАЙГУУЛЛАГЫН ТУГ, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагналаа.
1. Аймгийн Цагдаагийн газар
2. “Минж проперти” ХХК
3. “Домогт шарын гол” ХХК
4. “Сонголон хайрхан “ ХХК
5. “Шүтэн-Уул” ХХК
6. “Элит хөгжил” ХХК
Дархан хотын ойн баярыг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн алба, аймгийн Музей хамтран “53” фото зургийн үзэсгэлэнг Залуучууд театрын нэг давхарт гаргасан байлаа.