Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 8 БАХАРХАЛЫГ НЭРЛЭЛЭЭ

2014-10-20

    Дархан хот байгуулагдсаны 53 жилийн ойг тохиолдуулан иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 62 дугаар тогтоолоор “Дархан-Уул аймгийн 8 бахархал”-ыг нэрлэлээ. Үүнд:
  1. Монгол улсад ууганд тооцогдох “Дүүжин гүүр”
  2. “Дархан-50”  цогцолбор
  3. “Хөхөө Намжил”-ын домгоос улбаатай “Морин хуур” цогцолбор
  4.  “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэн
  5. Хүйтний голын “Бичигт хад”
  6. Дархан хотын бэлгэ тэмдэг “Хаан бугуйвч-хатан сүйх”
  7. Тахилгат  “Дархан хайрхан” уул
  8. “Бурхан багш”-ийн сэрэг дүр зэргийг багтаасан байна.
      “Дархан-Уул аймгийн 8 бахархал”-ыг тодруулах санал асуулгад нийт 26237 хүн оролцсон байна. 8 бахархалын жагсаалтыг Дүүжин гүүр тэргүүлсэн байна.
    Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн зүгээс “Дархан-Уул аймгийн 8 бахархал”-ыг аймгийн нийт иргэдэд сурталчилахыг бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%