Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ч.ЦЭНДСҮРЭН: Шийдвэр бүр нь иргэдэд дандаа боломж болж очих ёстой.

2014-10-22

-  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын хурлын Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдээс энэ хугацаанд ямар ажлуудыг амжуулав?
- Юуны өмнө Дарханчууддаа Дархан хот байгуулагдсаны 53 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг тодорхойлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд бид ИТХ-ын худалдааныг 6 удаа, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 52 удаа хийж, 225 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Эдгээр асуудлууд нь бүхэлдээ Дархан-Уул аймгийн хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралын боломжит нөхцлийг хангахад чиглэгдсэн асуудлууд байсан нь ойлгомжтой. Тухайлбал: Аймгийн ИТХ-ын тогтоолоор “Жишиг хороолол” төслийг батлан амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төсөл ирэх жил  ч мөн үргэлжилнэ. “Гэр хорооллын нөхцлийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажил эхлэлээ. Гэр хорооллын иргэд, хүүхэд багачуудын амралт чөлөөт цагт зориулсан хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, зам засварын ажлууд хийгдлээ. Хотын доторхи болон хороолол дундах авто замуудад засвар шинэчлэл хийгдэж, замын нэвтрэх чадвар нэмэгдэж байна. Орон сууцны байрнуудын инженерийн шугам сүлжээг шинэчлэн сайжруулж байна. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт мөрдөх Барилга угсралтын үйл ажиллагаанд баримтлах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам, аймгийн нэн ховор, ховор ургамлыг хамгаалах менежментийн төлөвлөгөө, Төрийн албан хаагчийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр, Смарт Дархан, Ном, Авъяас дэд хөтөлбөр зэргийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлан мөрдүүлж байна.
Аймгийн ИТХ-ын ажлын албаны хувьд хороодын ажлыг тогтмолжуулах, төлөөлөгчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээдгүй олон ажлыг зохион байгууллаа.

- ИТХ-ын шийдвэрээр Барилга Захиалагчийн алба, Үйлдвэр технологийн паркийн захиргаа, ОНӨАлба, Иргэний Танхим, Иргэний Зөвлөл зэрэг алба, газрууд байгуулагдан ажиллаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
- ИТХ-ын хүлээсэн бүрэн эрхэд ОНӨмчийг захиран зарцуулах, хадгалан хамгаалах тухай зааж өгсөн байдаг. Хурал энэ эрхээ хэрэгжүүлэх зорилгоор дэргэдээ алба байгуулж, өмчийн харилцаатай эрхээ хэрэгжүүлснээр өмчийн бүртгэл хяналт сайжирч, өмчөөс орох орлого нэмэгдлээ. Одоо ОНӨмчийн 85 байгууллагад 203 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байна.  Улс орны эдийн засгийн чадавхи сайжирахын хэрээр хөрөнгө оруулалтын ажил хийгдэж, тэр хэмжээгээр ОНӨмч нэмэгдэж байна. Сүүлийн 2 жил тутам 8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдлээ. Төрийн өмчийн хороо болон холбогдох байгууллагуудад асуудал тавьж хөөцөлдснөөр ҮТПаркийн байр, МХГ-ын байр, НХҮХэлтсийн байруудыг шинээр барих буюу ОНӨмчид шилжүүлэн авлаа.
Барилга захиалагчийн албатай болсноор улс, орон нутгийн хөрөнгө оруулалтуудаар хийгдэж байгаа ажлын чанар үр ашиг бодитой дээшилж байна. Үйлдвэр Технологийн Паркийн захиргааг байгуулж, ТУЗ-ийг бий болгосон нь олон жил ашиглалтгүй байсан үйлдвэрүүдийг нэг захиргаанд төвлөрүүлэн төрөөс үзүүлэх дэмжлэгийг бодитой болгоход чиглэж байгаа юм.  Энэ ажил хувийн хэвшлийн байгууллагуудын идэвхитэй үйл ажиллагаанд тулгуурлаж явагдах ёстой юм.

- Хурлын дэргэдэх “Иргэний танхим”-д ард түмний өмнө тулгамдсан олон асуудлуудаар маш өргөн хэлэлцүүлгүүд өрнөдөг. Үүнийг би хувьдаа иргэд төрөө барих, асуудлаа шийдвэрлэхэд өөрийн санаа бодлоо нэмэрлэж байгаа цоо шинэ жишиг гэж боддог. Таны хувьд үүний үр дүнг хэрхэн үнэлж байгаа вэ?
- Би хувьдаа “Иргэний танхим”-д зохион байгуулагдаж байгаа хэлэлцүүлгүүд бидний хийх ёстой ажилд онцгой нөлөө үзүүлж байгаа зүйл гэж боддог. Аймгийн ИТХурал нь иргэдийнхээ төлөө ажиллаж, энэхүү байгууллагаас гарч буй шийдвэр бүр нь иргэдэд дандаа боломж болж очих ёстой. Аливаа шийдвэр гаргахын өмнө иргэдээсээ асууж, тэднийг сонсож байх нь чухал. Ингэхийн тулд ИТХ-ын дэргэдэх “Иргэний  танхим”-ын үйл ажиллагааг шинэ зохион байгуулалтанд шилжүүлж, иргэд цуглаж, шийдвэр гаргагчидтай, мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй хамтран аймаг орон нутгийнхаа өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэж байх боломжийг бий болгосон. 2014 он гарсаар 17 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 1400 гаруй иргэн, орон нутгийн шийдвэр гаргагч түвшинд ажиллагсад болон иргэний нийгмийн төлөөлөл оролцож, иргэдийн саналууд аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж шийдвэрүүдэд тусгалаа олсон байна.
- Иргэдийн оролцоотой төсвийг хэрхэн зохистой хэрэгжүүлж байна вэ. Тухайлбал иргэдийн санаачлагаар ямар ажлуудыг хийсэн бэ?
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар Иргэний Танхимаар болон багийн Иргэдийн нийтийн хурлаар дамжуулан иргэдийн дунд санал асуулга өрнүүлж, хөрөнгийн хуваарилалтыг эрэмбэлж байна. Энэ ажилд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид ч идэвхитэй оролцож байна. Иргэдийн оролцоотой төсвийн тухайд ярихад: Жишиг хороолол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, зам засвар, цэцэрлэг барихыг иргэд түлхүү хүссэн учир иймэрхүү төрлийн бүтээн байгуулалтууд хийгдсэн. Хийгдээд ч явж байна. Тухайлбал: Аймаг орон нутгаас иргэдийн саналыг бодит ажил болгож, хүүхэд багачууддаа зориулан 4 шинэ цэцэрлэгийг барьж эхлээд байна. Иргэдийн санал хүсэлтийн дагуу Хотын дотор том оврын автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Иргэдийнхээ саналд тулгуурлан архи согтууруулах ундаа худалдах цэгийн тоог тодорхой хувиар буурууллаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр өгсөн зээл, төслүүд үнэхээр эзнээ олсон уу, зээлийн үр дүн нь ямар байна гэдгийг иргэдээрээ хэлэлцүүлж, үр дүнг тооцлоо. Хамгийн сүүлийн жишээ ГХУСэргийлэх ажилд иргэдийн оролцоо ямар байх талаар иргэдээс санал авч, саналын мөрөөр аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс хууль хяналтын байгууллагуудтай хамтран 2 сарын аяныг өрнүүлж байна. Энэ мэтчлэн иргэдээсээ асуусан, зөвлөсөн, санаа бодлыг нь тусгасан хамтын шийдвэрүүд амьдралд ойрхон байдаг учраас үр дүнгээ өгч байна.

- ИТХ-ын дарга аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг. ГХУСАжилд иргэдийн оролцоог хангахаар аян зохион байгуулж байгаа гэлээ. Ер нь энэ чиглэлээр ямар бодлого барин ажиллаж байна вэ?
- Аймгийн ГХУСАЗЗ-өөс иргэдийн санал санаачилгыг дэмжихэд түлхүү анхаарч, 2014 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Нийтийн сахилга хариуцлагатай холбоотой архидалт их байна. Архи борлуулах цэгийн тоог бууруулсан ч архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Үүнтэй уялдуулан байгууллага бүрт ГХУСАЗЗөвлөлийн ажлын хүрээ далайцыг дээшлүүлэх үүрэг даалгавар, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. “Àðõèã¿é Ìîíãîë õ¿í” äýä õºòºëáºðèéг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлаж, хөтөлбөрийн хүрээнд Àðõèíû àëáàäàí áîëîí ñýòãýë çàñëûí ýì÷èëãýý, ¿éë÷èëãýý үзүүлэх òàñгийг байгууллаа. Мөн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үйлчилгээ үзүүлэх, түр хамгаалах  байрыг байгуулж, үйл ажиллагааны зардлыг орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлсэн. Орон нутгийн замын постуудад авто машины дугаар танигч камер байрлуулж, хөдөлгөөнт эргүүлийн 2 автомашин, 6 ширхэг согтуурал хэмжигч  багажийг худалдан авч Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн гээд тодорхой ажлуудыг хийж байна.

- Аймгийн ИТХ-аас Хурлын хороодын ажлыг тогтмолжуулахад анхаарч байгаа тухай ярилцлагын эхэнд онцолсон. Хороодын үйл ажиллагаа хэр идэвхижиж байна вэ?
- Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 6 хороод ажлын төлөвлөгөөгөө батлуулж, хурлаа хийж, аймгийн ИТХ-аас батлагдсан хөтөлбөр, тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилт, биелэлтэнд мониторинг хийж, дүнг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, үүрэг далгавар өгч ажиллаж байна. ИТХ-ын чадавхи нь хурлын Хороодын идэвхитэй үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах учир хороодоор дамжуулан аливаа асуудлыг нухацтай хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд эцэслэн хэлэлцүүлж хэвшүүлэхээр зорьж байна. Ингэснээр Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах асуудлууд урьдчилан сайтар судлагдаж, боловсруулагдана. Төлөөлөгчдийн аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох оролцоо нэмэгдэнэ. Хорооны гишүүдийн идэвхи санаачилга дээшилж, орон нутгийн хөгжлийн бодлоготой холбоотой урт, дунд  хугацааны асуудлын зааг ялгааг мэдрэх ур чадвар нь нэмэгдэнэ. Орон нутагт хийгдэх хяналт, шалгалтын ажил зөвхөн Хурлын хороод дээр төвлөрч хийгдэх боломж бололцоог бий болгоно гээд олон давуу талуудтай.

-Төлөөлөгчдийг чадавхижуулах талаар ямар ажлууд хийгдэж байна?
Хурлын ажлын албанаас Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шинээр гарсан хууль тогтоомж, түүний хэрэгжилт, ИТХ-ын хуралдааны бичиг баримт боловсруулахад чиглэгдсэн төлөвлөгөөт сургалтыг байнга явуулдаг. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, аймгийн ИТХурал хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн сургалтыг зохион байгуулсан.  2013-2016 оны хугацаанд хэрэгжих уг төслөөс нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээ сайжирч, орон нутгийн Хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхи бэхжиж, иргэдийн оролцоог хангасан сайн туршлага дэлгэрнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин сайжирна гэсэн үр дүнг хүлээж байна.

Төслийн хүрээнд Үе шаттай сургалтнаас өөрөөр ямар ажлууд хийгдэж байна?
Төрийн үйл ажиллагаа, аймаг орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаа иргэдийнхээ өмнө ил тод, тунгалаг байх ёстой. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын хуулиар зохицуулагдсан үйл ажиллагаа болон бусад гарч байгаа шийдвэр, хурлын байгууллагаас зохион байгуулж, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэдэд байнга мэдээллэх зорилгоор www.khural.mn цахим хуудас вэбсайтыг ажиллуулж байна. Энэхүү цахим хуудас нь 21 аймаг, 9 дүүрэг, 330 гаруй сумдын ИТХ-ын үйл ажиллагааг нэгтгэсэнээрээ онцлогтой. Үүний зэрэгцээ иргэдээс санал дүгнэлтийг нь шууд хүлээн авах тусгай дугаарын утас ажиллуулж, иргэдтэйгээ байнга холбоотой ажиллаж байна.

- Дархан-Уул аймгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ?
Бид өнгөрсөн хугацаанд чамлахааргүй гадаад арга хэмжээнд оролцож, гадаадын олон зочид төлөөлөгчдийг хүлээн авч ажиллалаа. Одоо үр дүнг нь тооцох шаардлагатай байна. Аливаа гадаад харилцааны үр өгөөж нь Дарханчуудын аж амьдралд үр нөлөө үзүүлж, хөгжил дэвшилд тодорхой үр ашгаа өгч, иргэд хоорондын харилцаанд мэдрэгдэхүйц өөрчлөлт гарснаар хэмжигдэх ёстой. Гадаад харилцааны асуудал нь нэг цонхын бодлогоор хэрэгждэг. Томилолтын даалгаврыг эргэн мэдээллэдэг, үр дүнг нь тооцож тайлагнадаг тодорхой төлөвлөгөө зорилготой байх ёстой. Ямар ч ажлаар төрийн нэрийн өмнөөс төрийн зардлаар гадаадад ажилласан хүмүүсээс томилолтын үр  дүнгийн талаар заавал нэхэж тайланг сонсдог зарчимд шилжих ёстой. Томилолтын үр дүнг нэгтгэж мэргэжлийн байгууллага хүмүүс иргэд хоорондоо харилцах нөхцөл боломжуудыг нээж өгөх ёстой.

- Аймгийг хөгжүүлэх эдийн засгийн хөгжлийн гарцыг хэрхэн харж байна вэ?
- Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бие даан ажиллах нөхцөл боломжууд нилээд нээлттэй болж хууль тогтоомжоор баталгаажиж байна. Хуулийн дагуу олгогдсон эрх мэдлээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй төвөөс шийдвэрлэдг явдал  одоо ч байсаар байна. Хуулиар хориглоогүй бүх зүйлийг зөвшөөрч байна гэж үзэж, хуулийн боломжуудыг бүрэн ашиглах талаар салбар хариуцаж байгаа хүн бүр санаачлагатай ажиллан асуудал боловсруулах Орон нутаг бие даан хөгжихөд тухайн салбарын боломж нөхцөл ямар байгааг гаргаж байх шаардлагатай байна. Ер нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд дорвитойхон өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж боддог.

- Аймгийн ИТХ-аас цаашид ямар ажил асуудалд анхаарч ажиллах вэ?
- Бидэнд иргэдэд үзүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, төрийн үйлчилгээг улам шуурхай хүргэхийн тулд дараа дараагийн зорилтоо богино хугацаанд тодорхойлж, дараагийн ажлын чиглэл болгон бодитой ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд ИТХурал Тэргүүлэгчдээс Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, Цахим үйл ажиллагааг бүх шатанд нэвтрүүлэх, Хаяг хаягжуулалтыг сайжруулж, хотын соёлыг төлөвшүүлэх, Гадаад харилцааны асуудлыг “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэхийг чухалчилж байна.

 - Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

                 Баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%