Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дарханы “Од” цогцолбор сургууль “Улсын тэргүүний сургууль” болов

2014-10-28

 БШУЯ-наас оны тэргүүний багш, шилдэг цэцэрлэг, сургуулийн хамт олныг шалгаруулсан байна. Энэ жилийн хувьд Тэргүүний багш гурав, Шилдэг цэцэрлэг тав, Шилдэг сургууль дөрвийг тодруулснаас энэ хичээлийн жилийн "Улсын тэргүүний сургууль"-ийн нэгээр ITZONE компанийн “Эрдмийн түлхүүр” системийн хэрэглэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын "Од" цогцолбор сургууль тодорлоо.

Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургууль нь 2010 онд “Эрдмийн түлхүүр” ерөнхий боловсролын сургуулийн цахим удирдлагын системийг нэвтрүүлэн хөдөө орон нутаг дахь анхны цахим сургууль болсон юм. ITZONE компанийн “Эрдмийн түлхүүр” цахим удирдлагын системийн тусламжтайгаар тус сургуулийн хамт олон сургуулийнхаа бүртгэл мэдээллийг электрон хэлбэрт шилжүүлэн, хурдан шуурхай, системтэй, хяналттайгаар удирдан явуулах боломжтой болсон ба эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн уялдаа холбоо сайжирч, багшийн бичиг цаасны ажил хөнгөвчлөгдөн, бүтээмж эрс нэмэгдэхийн зэрэгцээ, эцэг эхчүүд ч заавал сургууль дээр ирэлгүй хүүхдүүдийнхээ сургалтын дүн, ирц зэрэг мэдээллийг интернэт ашиглан танилцах зэрэг хялбар боломжууд бүрдсэн юм.
 
“Од” цогцолбор сургуулийн дараах үйл ажиллагаанууд “Улсын тэргүүний сургууль” болоход нь ихээхэн нөлөөлжээ:
-    Мэдээлийн технологийг сургалтад ашиглаж Цахим сургууль болсон
-    Онлайн сургалтын системийг бүрдүүлж 800 орчим хичээлийг байршуулсан
-    Багш, сурагч, эцэг эх хамтран ажиллах цахим удирдлага мэдээллийн системтэй болсон
-    Хүүхэд хөгжлийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, клуб, дугуйлан секцийг үр дүнтэй зохион байгуулж, Монгол Улсад төдийгүй олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд олон амжилтуудыг гаргасан
-    Сургуулийн гадаад, дотоод хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулах талаар идэвхитэй ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%