Монгол үндэсний эртний уламжлалт наадгай шагайн харваан улсын аварга
шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт боллоо.
Монголын шагайн харвааны чавхчдын холбооны санаачлагаар Дархан-Уул
аймгийн Засаг даргын ивээл дор зохион явагдсан уг тэмцээнд хот хөдөөгийн
10 гаруй баг 140 гаруй ахмад тамирчид ирж цэц мэргэнээ сорисон юм.
Тамирчид чавхаар шагайн харвааг тоглосон бөгөөд анх удаа эмэгтэй баг
тамирчид уг тэмцээнд оролцсоноор онцлог ажээ. Тэмцээний аваргаар
Дундговь аймгийн ахмад харваачид шалгарсан бол удаах байруудад Өмнөговь,
Орхон аймгуудын тамирчид шалгарчээ