Дархан хот 2008 онд Дэлхийн Эрүүл хотуудын холбоонд элссэн ба 2011 онд “Эрүүл хот” болсон. 2012 онд Дэлхийн эрүүл хотын үйл явц хамгийн идэвхитэй өрнөж буй хот болж, 2013 онд Дэлхийн эрүүл хотуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон, Дэлхийн эрүүл хотуудын холбооны “Дэд бүтэц сайтай эрүүл хот“ өргөмжлөл авсан юм.
2014 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-ны хооронд Хонг Хонк хотод болж буй Олон улсын Эрүүл хотуудын их хуралд Монгол улс оролцож манай улсаас Улаанбаатар, Дархан, Чойбалсан, Алтай Чингис, Хөтөл хотоос төлөөлөлүүд оролцлоо. Түүнчлэн Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яамнаас төлөөлөгчид оролцжээ. Монгол улсын эрүүл хотуудын үйл ажиллагааг хөгжүүлэхэд хэд хэдэн шат ахисан гэж Олон улсын түвшинд үнэлсэн байна. Монгол улсын эрүүл мэндийн яамнаас нээлтийн арга хэмжээнд зориулж Монгол улс дахь эрүүл хотуудын асуудлаар асуудлаар илтгэл тавив. Дархан хот эрүүл хот хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж байгаа талаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн илтгэл тавилаа. Олон улсын эрүүл хотуудын их хурлаар Монгол улсын төлөөлөгчид дор бүрнээ эрүүл хотоор амьсгалж, эрүүл хотын туршлагаас суралцаж, Япон, Солонгос, Австрали улсуудтай хамтран ажиллахаар боллоо.