Дархан-Уул аймагт баригдах 50 ортой 3 давхар барилга бүхий Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол 2018 оны 08 дугаар сарын 02-нд болж барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 97 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус ажлын явцтай өнөөдөр /2018.12.26/ аймгийн Засаг дарга С.Насанбат танилцлаа. Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байгаа бөгөөд цагаан сарын өмнө 100 хувь дуусган хүлээлгэн өгөх ажээ.