Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны хурал 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 16:00 цагт хуралдлаа.
Хурлаар НХҮХэлтсээс "Ажилгүйдэл ядуурлыг бууруулах талаар зохион байгуулан хийж буй ажлын талаарх мэдээлэл сонслоо.
Дархан-Уул аймагт өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг зохион байгуулсан тухай гүйцэтгэл, судалгааны үндсэн дээр зорилтот 527 өрхийг сонгон авч ажилласан байдал үр дүн, ядуурлыг бууруулах талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар аймгийн НХҮХ-ийн албаны дарга Б.Чанцал танилцуулсан юм.Тэрээр хэлэхдээ: Халамжийн чиглэлээр “Халуун хоол” хөтөлбөр, “ГОТИ”-1, 2 төсөл, “Түмний төлөө түмэн”, "Памперс витаминжуулалт", “Нэг дэвтэр нэг үзэг” аяныг өрнүүлж байгаагийн зэрэгцээ шаталсан сургалтууд, Эрүүл мэндийн үйлчилгээнд болон Мэргэжил олгох сургалтанд хамруулах, Бичиг баримтжуулах, Архины эмчилгээнд хамруулах, Газар эзэмших эрхийн бичиг авахад зуучлах, ажилд зуучлах, Тэтгэвэр тэтгэмжид хамруулах, Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг байнга зохион байгуулж байна. Цаашид нийгмийн халамжийн зорилтот үйлчилгээний хүрээнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, эрүүл, мэнд, боловсролын тусгай үйлчилгээ, нийгэмшүүлэх ажлыг байнга хийх шаардлагатай. Тогтвортой ажлын байр, НСҮ, ЗГ-ын хүн амд чиглэсэн хөтөлбөр, орон сууцны хангамжид анхаарч, гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх боломж байна. Иймээс дан ганц байгууллага шийдэх биш бусад төрийн байгууллагуудын хамтарсан цогц үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байна гэв.
Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны гишүүдийн зүгээс тодорхой асуудлыг тусгасан, нарийн тооцоотой төслийг боловсруулая. Уг төслийг хорооны хурлаар дахин хэлэлцээд аймгийн ИТХуралд хэлэлцүүлж, зохих шийдвэрийг гаргуулж санхүүжүүлэх боломжтойг судлахаар болов.
Тус хурлаар аймгийн ИТХ-ын дэргэдэх “Эрч хүч” клуб, аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны нэрэмжит “Бид нэг ангийнхан-Биднээс Дарханы хөгжил” уриатай гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах удирдамжийг боловсрууллаа. Тэмцээнийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар тогтов.
Уг тэмцээн нь аймгийн ИТХ-ын дэргэдэх “Эрч хүч” клубын үйл ажиллагааг дэмжих, аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгч нарын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, хамтын харилцааг бэхжүүлэх зорилготой юм.
Мэдээг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ