Монгол улсын өсөх идэр начин, бөхийн жүдо, самбо барилдааны спортын мастер Ж.Чулуун агсны нэрэмжит 2014 оны үндэсний бөхийн барилдааны залуучуудын улсын аварга тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болно.
Тус тэмцээний зааврыг хүргэж байна.
Нэг. Үндсэн зорилго
- Монгол улсын алдар цуут аварга, арслан, гарьд, заан, харцага, начингуудын залгамж халаа залуу бөхчүүдийг бэлтгэн тодруулах,
- Үндэсний бөхийн өв уламжлал, ёс жаягийг залуу бөхчүүдэд өвлүүлэн уламжлуулах,
- 1968 оноос уламжлал болон явагддаг Монгол Улсын аварга шалгаруулах залуучуудын 19-20 насны барилдаанаас медальт байранд шалгарч улмаар Монгол үндэсний бөхийн алдарт хүрсэн бөхчүүдийг алдаршуулах ирээдүйн хүчит бөхчүүдийн эгнээг өргөтгөх,
- Монгол улсын шилдэг начин, самбо, жүдо бөхийн спортын мастер, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн бөх хэмээх Ж.Чулуун агсны алдрыг мөнхжүүлэх зорилготой
Хоёр. Тэмцээнийг зохион байгуулах журам
Тэмцээнд 1994 оны 1-р сарын 1-нээс 1995 оны 12-р сарын 31-ны хооронд төрсөн /19-20/ настай бөхчүүд оролцоно.
Тэмцээнд нэг багаас оролцох бөхчүүдийн тоог хязгаарлахгүй. Нэг багийн хамгийн өндөр оноо авсан 2 бөхийн давааны нийлбэрээр дүнг гаргана.
Мандат авахдаа бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх
- Эрүүл мэндийн дэвтэр
- Цээж зураг 2 %
- Мэдүүлгийг компьютерт шивж баталгаажуулсан тамгатай байна
Гурав. Тэмцээний хугацаа, зохион байгуулах газар
Тэмцээн 2014 оны 12-р сарын 5-7-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн спортын ордонд болно. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2014 оны 12-р сарын 5-ны өдрийн 16 цагт болно
Дөрөв. Шагнал урамшуулал
Тэмцээнд 1-3-р байруудад шалгарсан бөхчүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
4-10-р байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналтай
Багийн дүнгээр:
1-р байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал
Холбоо барих утас: 99377442, 99944499
Зохион байгуулагч:
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн бөхийн холбоо, Ж.Чулуун агсны гэр бүл, найз нөхөд, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн бөхийн холбоо, Дархан-Уул аймаг дахь
Эх сурвалж:
Эх сурвалж: http://undesniibukh.mn