Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Амины орон сууцны хорооллын дэд бүтцийн ажил 90 хувьтай

2014-11-14

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэсээс тус аймаг дахь төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийг 2020 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөлтийн хүрээнд Дархан хотод баригдаж байгаа 251 айлын амины орон сууцны 25 дугаар хорооллын дэд бүтцийг бий болгох ажил 90 хувьтай үргэлжилж байна гэж тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан хийсэн мэдээлэлдээ дурдав. Уг хорооллын дэд бүтэцийг бий болгох ажилд төвлөрсөн шугамд холбогдох сантехникийн ажлын гүйцэтгэлд 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдсаныг айл тус бүрээс 24.9 сая төгрөгийг хурааж уг дэд бүтэц бий болгох ажилд зарцуулж байгааг хэлэв. Мөн уг хороололд амины орон сууц барихаар газар авсан иргэд Ипотекийн 8 хувийн зээлд шилжих боломжийг Монгол банк бүрдүүлсэн шийдвэр гаргасныг мэдээллээ. Түүнчлэн уг хорооллоос өөр газарт газар авч амины орон сууц барьж байгаа иргэд банкинаас таван жилийн хугацаатай орон сууцны зээл авснаа ипотикийн зээлд шилжүүлж 20 жил болгон сунгах боломжой болж байгааг хэлсэн юм. Хэрвээ зээлээ урт хугацааны болгох хүсэлтэй иргэдийн барьж байгаа орон сууц нь аймаг, сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт байгаа бол боломж бий гэлээ.

Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%