Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хоршоологчид орон нутгаа хямд үнэтэй гол нэрийн бараагаар хангана

2014-11-24

Дархан-Уул аймгийн “Хоршоологчдын зөвлөгөөн” тус аймаг дахь ХААН банкны хурлын танхимд болов.  Монгол Улсын Засгийн газрын 2009 он 173 дугаар тогтоолын дагуу “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”-ийг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн энэ оны төлөвлөгөөний хүрээнд уг зөвлөлгөөнийг хийлээ.

Зөвлөлгөөнд аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын холбооны дарга Н.Дэлгэр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ажлын алба, ХААН банкны орон нутгийн захирал н.Сувдаа, Хөдөлмөрийн хэлтсийн ЖДҮ-ийн мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Б.Минжитцэцэг нар болон 16 хоршооны тэргүүлэгч гишүүд бүхий 30 хоршоологчид оролцлоо. ХААН банкны Дархан салбарын захирал н.Сувдаа хоршоологчид банкнаас хэрхэн зээл авч болох, барьцаа хөрөнгийн талаарх мэдээллийг хийсэн бол хоршооны гишүүд тулгарч байгаа бэрхшээлийн талаар санал бодлоо солилцсон байна. Зөвлөлгөөнөөр “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх төслийн хүрээнд сумын хүн амыг боломжийн үнэтэй өргөн хэрэглээний гол нэрийн бараагаар хангаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төвлөрүүлж зах зээлд гаргах, хөдөөд ажлын байруудыг бий болгох арга замын талаар ярилцлаа.

Мөн үеэр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Жишиг хоршоо шалгаруулах журам”-ын дагуу хөтөлбөрийн санхүүжилтийг авах болзол хангасан “Дархан ноос” хоршоо, “Хонгорын бахархал” хоршоо тус бүр 20 сая төгрөг, “Бурхантын бүтээлч бүсгүйчүүд” хоршоо 10 сая төгрөгийн дэмжлэг авах болсныг сумдын Засаг дарга нар, ХХ-ийн дарга Г.Соёлмаа, Хоршоодын дарга нартай гурвалсан гэрээ байгуулж батламж гардууллаа гэж аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ЖДҮ-ийн мэргэжилтэн Б.Лхагвасүрэн ярилаа. 

Дархан- Уул аймаг  Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%