Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтарч албадан ажил хийлгэх ял шийтгэл авсан этгээдийг ажиллуулах гэрээ байгууллаа.
Уг гэрээний дагуу Дархан сумын Засаг даргын захирамж гарч эдгээр хүмүүсийг цагийн ажилтнаар орон нутгийн бүтээн байгуулалт, нийтэд тустай ажил үүргийг гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг батлав. Жагсаалтад орж батлагдсан ажлуудыг эхнээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал Дархан хот дахь Улаанбаатар төмөр замын Дархан өртөөний төмөр замын нүхэн гарцны нэвтрэх хэсгийн талбайг цэвэрлүүллээ. Энэхүү нүхэн гарц нь 110 метр урт бөгөөд одоогоос хоёр жилийн өмнө ашиглалтад орж Дархан Өртөөнөөс төмөр замын эсрэг талд байрлах Дархан сумын хоёр багийн 10 гаруй мянган иргэдийг төмөр зам дээгүүр гарахгүйгээр нэвтрэх боломжийг хангасан хамгийн урт нүхэн гарц юм.
Дархан- Уул аймаг Б.Норовсамбуу