Аймгийн Төв номын сангийн ахлах номын санч Ч.Бадамцэцэг:-“Манай номын сангаас эрхлэж аймгийн хэмжээнд номын санчдын сургалтыг явуулж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын номын санчдын ихэнх нь солигдож мэргэжлийн бус шинэ хүмүүстэй болсон. Тиймээс бид тэдэнд номын санчийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтаараа бид номын сангийн ажиллагаанд цахим үйлчилгээг хэрхэн ашиглах талаар, номын сангийн анхан шатны бүртгэл маягт хөтлөх, ном хэвлэлээ ангилах, данс бүртгэл, уншигчдад үйлчлэх, ном тойрсон соёл олон түмний ажлыг яаж явуулах талаар мэдлэг олгож байна” гэв.
Дархан- Уул аймаг Б.Норовсамбуу