Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр салбар дундын хамтын ажиллагаа сэдэвт аймгийн зөвлөгөөн боллоо

2019-01-04

Осол гэмтлээс сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын салбар дундын хамтын ажиллагаа сэдэвт аймгийн зөвлөгөөн боллоо

Эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл нас баралт сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд эрс нэмэгдэх болжээ. Тиймээс Монгол улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар тогтоолоор Осол гэмтлээс сэргийлье хөтөлбөрийг баталж энэ хүрээнд олон ажлыг үе шаттайгаар хийж байна. Манай аймгийн тухайд энэхүү хөтөлбөрийн хүрээнд сарын аян зарлаж өнөөдөр /2019.01.04/ төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж манлайллыг бий болгох үүднээс аймгийн зөвлөгөөнийг удирдах ажилтнуудын дунд зохион явууллаа. Энэхүү зөвлөгөөний үр дүнд зам тээврийн ослын шалтгааныг арилгах, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлж зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээр хохирох, нас барах тохиолдлыг бууруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах асуудлаар эрх зүйн орчин боловсронгуй болж, осол гэмтлээс сэргийлэх, хянах үйл ажиллагааг сайжруулахад салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжрах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%