Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 онд нийт 153 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож 11 хүний амь нас эрсдэж 273,5 сая төгрөгийн хохирол учирсан байна. Онцгой байдлын газрын алба хаагчид 112 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, чадавхыг дээшлүүлэх замаар тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлын хэмжээг 36 хувиар бууруулсан үзүүлэлттэй байна.