Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/472
дугаар тушаалын дагуу Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага,
ажлын байр шалгаруулах дэд комиссын үнэлгээ, шийдвэрээр Эрүүл мэндийг дэмжигч 1
дүгээр зэргийн гэрчилгээтэй байгууллагаар 24 дүгээр цэцэрлэг, Цагдаагийн газар,
5 дугаар цэцэрлэг шалгарсан бол Эрүүл мэндийг дэмжигч 2 дугаар зэргийн
гэрчилгээтэй байгууллагаар Татварын хэлтэс, 15 дугаар цэцэрлэг, Онцгой байдлын
газар тус тус шалгаруулсан байна.