Монголын гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, өсвөрийн тамирчдын амжилтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн тамирчдыг бэлтгэн гаргахад өндөр үүрэг гүйцэтгэж ирсэн Дархан Алтан бөмбөг клубийн 5 жилийн ойн хүрээнд 15-16 насны эмэгтэй өсвөрийн волейболчдын нээлттэй тэмцээн энэ оны 1 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Анд авто сервис, Түмэн буудай ХХК, Тамирчдын эцэг эхийн зөвлөл хамтран зохион байгуулсан байна.
Тэмцээнд Дархан, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Булган зэрэг аймгууд болон нийслэлийн нийт 27 багийн 330 гаруй баг тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорьсноос 1 дүгээр байрт А.Дэлгэрмаа дасгалжуулагчтай, Б.Нарангоо ахлагчтай Хилчин спорт клубийн баг тамирчид, 2 дугаар байрт Л.Батцоож дасгалжуулагчтай, Н.Отгончимэг ахлагчтай Бүрэг хангай сумын баг тамирчид, 3 дугаар байрт Г.Баярсайхан дасгалжуулагчтай, Б.Энхжин ахлагчтай Уурхайчин 21 дүгээр багийн тамирчид тус тус эзэллээ.
Тэмцээний Шилдэг Холбогчоор Д.Намуун / Хилчин/, Шилдэг довтлогчоор Б.Энхжин /Уурхайчин/, Шилдэг тэгш тоглогч С.Нарангоо /Хилчин/, Шилдэг давуулагч Н.Отгончимэг /Бүрэг хангай/, Шилдэг хаагч Х.Энххүслэн /Гэрлийн хурд/, Шилдэг хамгаалагч Д.Хулан /Гэрлийн хурд / нар тус тус тодорлоо.