Та бүхэндээ Монгол улсын шинэ
Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөөдөр
улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх
чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, түүх,
соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг
хүндэтгэн үзэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан
хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны
27 жилийн ой тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг
батлахад гар бие, оюун ухаанаа чилээн оролцсон Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаа
ардын Их Хурлын депутатууд, эрдэмтэн судлаачиддаа талархал илэрхийлье. Дархан-Уул аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал нь аймаг, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн
бодлого зорилтуудыг тодорхойлж, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахын зэрэгцээ
Үндсэн хуулийн үзэл санааг ард иргэддээ ойлгуулж, сурталчилан таниулах олон
талт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг билээ. Цаашид ч Үндсэн хуульт
ёсыг төлөвшүүлэн тогтоох үйлсэд бодит хувь нэмрээ оруулан ажиллах
болно.
Дархан-Уул аймгийнхаа нийт иргэддээ шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн мэндийг хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ДАРХАН-УУЛ
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ