Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2019.01.14/ болж, тус хурлаар Тэргүүлэгчид “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Олон нийтийн цагдаагийн тоог тогтоох тухай”, “2019 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай”, “2019 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай, “Үндсэн хөрөнгө бүртгэх тухай”, “Тогтоол хүчингүй болох тухай”, “Гадаад улсад албан уулзалтад оролцохыг зөвшөөрөх тухай”, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталж, мөн “Цагдаагийн газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан”, “Аймгийн ИТХ-ын хуралдаан болон Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн танилцуулга”, “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2019 онд болон 01 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөний төсөл”-тэй танилцаж, саналаа илэрхийллээ.