Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын хуралдаанаар хэлэлцэх илтгэл, илтгэгчийг батлав

2014-11-25

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх илтгэл болон илтгэгчийг баталлаа.
    Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн 2014 оны ажлын тайлан, 2015 онд баримтлах чиглэлийг хэлэлцүүлнэ.
  Аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар илтгэж, Төлөөлөгчдөөр үнэлүүлнэ. Мөн 2014 оны төсөвт тодотгол хийх тухай, аймгийн 2014 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай танилцуулж хэлэлцүүлэх юм байна.
    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 7 дугаар хуралдаан 2014 оны 12  дугаар сарын 01-ний өдөр хуралдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%