Дархан-Уул аймагт ажиллаж,
амьдарч байгаа Монгол улсын Зөвлөх инженерүүдийн уулзалт, ярилцлага /2019. 01.18/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Энэ өдрийн уулзалт,
ярилцлагын үр дүнд “Дархан Бурхантын зөвлөх инженерийн холбоо” ГҮТББ байгуулж,
аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтад Зөвлөх инженерүүдийн мэдлэг, чадварыг
ашиглах, оролцоог нэмэгдүүлэх, залуу боловсон хүчнийг сургах, зөвлөн туслах
үйлчилгээ үзүүлэх гэх мэт үйл ажиллагааг явуулахаар
болсон байна. Манай аймагт нийтдээ 36 –н Монгол улсын Зөвлөх инженер байгаагаас
Эрчим хүчний салбарын 19 буюу 52.7%, Ус хангамж, ариутгах татуургын салбарын 2
буюу 5.5 %, Уул уурхайн салбарын 8 буюу 22.2 %, Боловсролын салбарт 3 буюу 8.3
% Барилгын салбарын 3 буюу 8,3, Авто замын салбарын -1 буюу 2,7% -ийг эзэлж
байна. Эдгээр Зөвлөх инженерүүдээс Гавьяат цолтой 3, Доктор цолтой 2, Удирдах
албан тушаал хашиж байсан 15 иргэн байгаа юм байна.