Дархан-Уул аймагт 2010 оны 03 дугаар сард хэсэг
уран бүтээлчид нэгдэн “Тэнгэр Өөд” ТББ байгууллагыг байгуулж уран зураг, хөрөг
зураг, уран баримал, хөрөг баримал, уран хайчилбар, дүрслэх урлагийн бүтээл,
хагас товгор баримал зэрэг бүтээлүүдийг иргэд, Аж ахуй нэгж байгууллагын хүсэлтээр
туурвин иргэддээ хүргэх болжээ. Улмаар 2016 онд Дархан-Уул аймгийн “Урчуудын
эвлэл” ТББ болж өөрчлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл нэлээдгүй бүтээл урласан
бөгөөд нийтдээ 20 гаруй уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнгөрсөн хугацаанд гаргасан
байна. Тэд /2019.01.18/ өөрсдийн хийсэн бүтээлүүдээ аймгийн ЗДТГ-ын
ажилтан албан хаагчдад сонирхууллаа. Цаашдаа аймгийн удирдлагууд 37 гишүүнтэй
тус төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин өөрсдийн гэсэн үзэсгэлэнгээ
гаргах танхимтай болгох тал дээр анхааран ажиллахаар болсон байна.