Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЙНШАНД "ТЭМЭЭН ПОЛО-2019" ТЭМЦЭЭН ЗҮҮНБАЯН БАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-01-28

       Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас САЙНШАНД “ТЭМЭЭН ПОЛО-2019” тэмцээн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн 5 сумын 10 багийг хамруулан Зүүнбаян тосгонд зохион байгууллаа. Тэмцээний хүрээнд Хурдан ат, тором тэмээ, тайлаг тэмээний уралдааныг тус тус зохион байгуулж, Сайхан буурыг шалгарууллаа. Говь нутгийн  малчдын туршлагыг солилцуулах, тэмээн соёлыг олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд.

"ТЭМЭЭН ПОЛО" тэмцээнд
гутгаар байр Эрдэнэ сумын "Еншөөв" баг,
дэд байр Улаанбадрах сумын "Аргалант" баг,
тэргүүн байр Улаанбадрах сумын "Сангийн далай-2" баг шалгарч шилжин явах цомын эзэн боллоо.
"ХУРДАН АТНЫ УРАЛДААН"-ын
Түрүү магнайд Улаанбадрах сумын Н.Энхбатын хөх зүсмийн атан тэмээ,
Аман хүзүүнд Улаанбадрах сумын Б.Ариунболдын шар атан тэмээ,
Айргийн гуравт Сайншанд сумын У.Төмөрчөдөрийн хөх атан тэмээ,
Айргийн дөрөвт Сайхандулаан сумын М.Цэвтэндоржийн улаан атан тэмээ,
Айргийн тавт Сайншанд сумын П.Алтансүхийн хөх атан тэмээ тус тус хурдаллаа.
"САЙХАН БУУР" шалгаруулах тэмцээнд
гутгаар байранд Хөвсгөл сумын тэмээчин О.Эрдэнэбатын буур,
дэд байр Сайншанд сумын тэмээчин Ц.Баярхүүгийн буур,
тэргүүн байр Улаанбадрах сумын тэмээчин Д.Лхагвасүрэнгийн буур тус тус шалгарлаа.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%