Урвуулагч
хэмээх шороон гахай жилийн сар шинийн өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ
ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээас Дархан-Улаанбаатар чиглэлд нэмэлтээр
Рейлбус галт тэргийг явуулахаар болжээ.
Тодруулбал
хоёрдугаар сарын 4-ны
өдрөөс буюу битүүний өдрөөс эхлэн 10-ны өдрийг дуустал Дархан-Улаанбаатар,
Улаанбаатар-Дархан чиглэлд 961,962-р галт тэрэг буюу Рейлбус, шинийн 1,2,3-ны
өдрүүдэд Дархан-Сүхбаатар, Сүхбаатар-Дархан чиглэд 963,964-р галт тэргийг
нэмэлтээр явуулахаар болсон байна.
Улаанбаатар-Дархан
чиглэлд дээр дурдсан өдрүүдэд Рейлбус галт тэрэг өглөө 09.00 цагт хөдөлж 13.10
цагт Дарханд хүрэхаж.Дархан-Улаанбаатар чиглэлийн Рейлбус 13.45 цагт хөдөлж
Улаанбаатар хотод 18.18 цагт хүрэх ажээ.
Мөн
Дархан-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг 10.25 цагт хөдөлж 12.20 цагт Сүхбаатар
өртөөнд хүрэх аж.Сүхбаатар-Дархан чиглэлд 13.05 цагт хөдөлж 15.01 цагт Дархан
өртөөнд ирэх ажээ.
Зорчих
тасалбарын үнийн тухайд Улаанбаатар-Дархан, Дархан-Улаанбаатар чиглэлийн Рейлбус
том хүн 14.600 төгрөг, хүүхэд 6400 төгрөгөөр зорчих аж.
Дархан-Сүхбаатар,
Сүхбаатар-Дархан чиглэлийн галт тэрэг том хүн 29000 төгрөг, хүүхэд 10000
төгрөгөөр зорчих ажээ.