Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 02-НД ЗОХИОН БАЙГУУЛНА

2019-01-31

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 76 дугаар тогтоолоор батлагдсан “Тохижилт, цэвэрлэгээний талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас дагаж, мөрдөх журам”, аймгийн Засаг дарга бөгөөд хотын захирагчийн 2016-11-24-ний өдрийн 06 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж,Монголын уламжлалт сар шинийн баярын өдрийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ бямба гариг буюу 2019.02.02-ны өдөр зохион байгуулах гэж байна. Иймд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд 50 метр орчмын их цэвэрлэгээнд зохион байгуулалттай оролцож, сар шинийн баяраа угтахыг аймгийн Захирагчийн ажлын албанаас уриалж байна.Цэвэрлэгээ хийгдсэн талаар бүх шатны Засаг дарга нар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба хяналт тавин ажиллах юм байна. Энэхүү ээлжит их цэвэрлэгээний үеэр Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас мөс, хог хаягдлыг цэвэрлэхийн зэрэгцээ хайс, хашлага, хогийн сав, сандал, хөшөө, баримал, гэрлийн шон, эвдэрч гэмтсэн хашлагыг засварлаж нөхөх,шатсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг сольж, асалтыг сайжруулах ажлыг хийхээр бэлтгэл бүрэн хангагдсан ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%