17 дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн аймгийн Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2019.02.02/ Залуучууд театрын их танхимд амжилттай зохион байгуулагдсан юм.
Уг арга хэмжээний үеэр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 2018 оны шилдгүүд мөн шагналаа гардлаа.
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумын ИТХ-ыг тодруулдаг уламжлалтай бөгөөд 2018 оны ажлаараа шалгарсан Хонгор сумын ИТХ-ыг НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулав.
Мөн аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвх санаачлагатай оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүх, Х.Батжаргал, З.Бадрал нарыг “ТЭРГҮҮНИЙ
ТӨЛӨӨЛӨГЧ”--өөр шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан юм.