Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр баригдахаар болж төслийн багийнхан эхний уулзалтаа хийв

2019-02-21

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна гэж заасан байдаг. Энэ дагуу холбогдох албаныхан Азийн хөгжлийн банкны хог хаягдлын төслийн зөвлөхтэй өнөөдөр /2019.02.20/ уулзалт хийлээ. Уулзалтаар төслийн нэгжээс шаардсан бичиг баримтыг яаралтай бүрдүүлж өгөх үүрэг чиглэлийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат холбогдох албаны төлөөллүүдэд өгсөн юм. Энэхүү бичиг баримтыг үнэн бодитой байдлаар гаргаж өгснөөр төслийн багийнхан ирэх тавдугаар сард Азийн хөгжлийн банкны захирлуудад танилцуулан дэмжигдсэн тохиолдолд 10 дугаар сард хог боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлж биет ажлуудыг үе шаттайгаар хийхээр болсон юм. Мөн энэхүү асуудалд аймгийн Байгаль орчны хяналтын хороо давхар хамтран ажиллахаар болжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%