Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"АДУУЧИН-2019" САЙНШАНД ХОТОД

2019-02-25

МУ-ын аварга малчин Мараахайн Чинбат болон Сайншанд сумын ЗДТГ хамтран  "АДУУЧИН-2019" тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сайншанд сумын "Магнайн бууц" хэмээх газар болж өнгөрлөө.

"Адуучин-2019" тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий, Улаанбатар хотын нийт 44 шилдэг адуучин оролцож, уурга шүүрэх, морьтой уургалах, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах зэрэг төрлүүдээр өрсөлдөж

5-р байрт Дундговь аймгийн адуучин П.Энх-Отгон                                                                                                       

4-р байрт Говьсүмбэр аймгийн адуучин О.Ням

Гутгаар байрт Хэнтий аймгийн адуучин П.Мягмар-Эрдэнэ

Дэд байрт Дорноговь аймгийн Мандах сумын адуучин Г.Минийбиш

Тэргүүн байрт Дорноговь аймгийн Айраг сумын адуучин Т.Түвшин-Эрдэнэ тус тус шалгарлаа.
Тэмцээний
г МУ-ын хүлэгч, уран уургач Н.Шаравдорж, МУ-ын аварга адууч Ц.Хишигсүрэн, үндэсний сурын спортын мастер, морины зүтгэлтэн Дорж нар шүүгчээр ажилласан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Хатансайхан, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр, сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч С.Одбаяр нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

"Адуучин-2019" тэмцээний нэвтрүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр МҮОНРТ-ийн Спортын сувгаар хүлээн авч үзээрэй.














ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%