Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2019.02.26/ болов.
Тус хурлаар “Дархан сумын 27 дугаар цэцэрлэгийн үүсгэн
байгуулагчийн төлөөлөл томилох тухай” асуудлыг хэлэлцэн баталж, мөн “Цагдаагийн
байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийн ажлын тайлан”, “Дархан-Хот
байгуулалт, Барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГазрын 2018 онд хийж гүйцэтгэсэн
ажлын тайлан, “Тулга сувилал” ОНӨААТҮГазрын 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай тус
тус танилцаж, цаашид анхаарах асуудалд
саналаа илэрхийллээ.