Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин /2019.02.26/
манай аймгийн “Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаатай
танилцлаа. Алт худалдан авалтын төвлөрлийг сааруулах, ажлын ачааллыг
тэнцвэржүүлэх зорилгоор Монгол банк, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой
бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт Үнэт металлын сорьц
тогтоох лабораторийг байгуулж ашиглалтад оруулсан. Тус лаборатори 2018 онд нийт 14
иргэн 5 ААН-ийн 116 ш гулдмай хайлуулж улсын төсөвт 11,886,304 төгрөг төвлөрүүлсэн
байна. Харин 2019 оны эхний 2 сард 5 иргэний 33 ш гулдмай хайлуулж сорьцолж
улсын төсөвт 1,790,940 төгрөг төвлөрүүлэн ажиллаж байгаа ажээ. Цаашдаа эталонд
тоног төхөөрөмжийн нарийвчлал шаардлага хангахгүй, хангалт муутай, хоцрогдсон,
дээвэр, гадна цахилгааны кабель, галын дохиоллын системтэй болох гээд нэлээдгүй
тулгамдсан асуудал байгааг танилцуулсан юм.