Дотоод, гадаад агаарын чанарыг хэмжих багажийг гурван цэгт суурилуулна
Европын холбоо болон Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “Амьсгалах эрх” төслийн багийнхан өнөөдөр /2019.02.26/ аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбаттай уулзалт хийлээ. Агаарын бохирдлын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох ажлын хүрээнд манай аймагт дотоод, гадаад агаарын чанарыг хэмжих багажийг гурван цэгт суурилуулах юм байна. Ингэснээр агаарын бохирдлын мэдээг ил тод, нээлттэй байдлаар иргэд цахим системээр дамжуулан түргэн шуурхай авах боломж бүрдэх давуу талтай.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 3320