Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨ ЭХНИЙ ХОСУУДАА ХҮЛЭЭЖ АВЛАА

2019-03-15

           Дархан-Уул аймгийн ИТХ-аас 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд Гэрлэх ёслолын өргөө нээлттээ хийлээ.
          Гэрлэх ёслолын нээлтийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлсэн бөгөөд тэрээр энэ жилийн хувьд аймгийн ИТХ-аас Улс орны эх үндэс нийгмийн анхдагч нэгж болсон “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж тэдний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал,  халамж, хөдөлмөр эрхлэлт болон чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гадна, Төр, төрийн бус байгууллагуудын судалгаа, санал, дүгнэлтийг үндэслэн 3 зорилтын хүрээнд 46 томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
           Гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, соёл уламжлал, овог удмын үнэт зүйл өвлөгдөн хадгалагдах хүний хөгжил төлөвшлийн суурь орчин байдаг. Тийм ч учраас хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал нь төрийн бодлогын төвд байх эрхэм асуудлуудын нэг хэмээн онцолсон юм.
           Энэхүү Гэрлэх ёслолын өргөөний зураг төсвийг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гарган Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөрт танилцуулж, Улсын төсвөөс 40 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн бөгөөд тус өргөөнд шаардлагатай техник хэрэгсэл, хивсэнцрийн 20 орчим сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргах асуудлыг аймгийн  ИТХ-аас шийдвэрлэснээр өргөө маань бэлэн боллоо.
         Билгийн тооллын шинийн наймны билэгт сайн энэ өдөр Өрх гэрийн голомтоо бадрааж, Өргөө гэрийн баганаа түшилцэж буй 3 залуу хосууддаа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын тэргүүтэй аймаг, орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, хан хуурыг дурсгал болгосон юм.
         Дархан-Уул аймгийн мянга мянган залуу хосууд төрөлх хотдоо гал голомтоо бадрааж, гэрлэлтээ баталгаажуулах өргөөтэй болсон төдийгүй алтан, мөнгөн, очир эрдэнийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна.










      

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%