Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” НЭГДСЭН ЭРГҮҮЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-03-18

Сайншанд сумын гудамж талбай, олон нийтийн газар, орон сууцны болон гэр хороолол зэрэг газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах иргэдийн амгалан тайван байдлыг хангах үүднээс 2019.03.15–ны  өдрийн 21:00-00:00 цагийн хооронд

-          Төв дөрвөн замын уулзвараас зүүн тийш Алтанговийн гудамжны 1-р сургууль хүртэлх төв замын 2 талаар байгаа гудамж талбай, үйлчилгээний газар, албан байгуулага, аж ахуйн нэгжүүд, орон сууцны хороолол багтана.

-          Төв 4 замын уулзвараас баруун тийш Шинэ зууны гудамжны Офицерын 1, 2 дугаар 80 айлын байр хүртэлх засмал замын 2 тал хойшоо ЕБ-ийн 2-р сургууль хүртэлх.

-          75 худалдааны төвөөс баруун тийш зам дагуух гэр хорооллууд.

-          75 худалдааны төвийн уулзвараас зүүн хойд хэсэг буюу Морьтой хөшөөнөөс зүүн тийш Залуус хороолол хүртэлх гэр хороолол.

-          Нарлаг шанд хотхоноос зүүн тийш дулааны станц гэр хорооллууд хүртэлх/

-       Нарлаг шанд хотхоны урд байрлах колонкоос баруун тийш гэр хорооллууд болон нэгдсэн эмнэлэг хүртэлх/ гэсэн 6 чиглэлд Сайншанд сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, ЗДТГ-ын алба хаагчид, Цагдаагийн газрын НХЖХТ-ийн алба хаагчид хамтран ажиллаа.











 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%